Та өсөж дэвшихийг хүсдэг үү? Өөрийгөө байнга хөгжүүлж, минут бүрийг үр бүтээлтэй байлгахыг хүсдэг үү? Тийм бол энэ зөвлөгөөг таньд зөвлөж байна.
1. Өдөр бүр ном унш. Ном бол хүний тархийг задалж, амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг. Их ном унших тусам тархинд байх мэдлэг тэлэхээс гадна таны бүх мэдлэг системчлэгдэж эхэлдэг. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэх юм.
2. Шинэ хэл сур. Шинэ хэл сурна гэдэг шинэ соёлтой танилцаж байгаа хэрэг билээ.
Monday, December 19, 2016
Monday, November 21, 2016
Унших чадварыг хөгжүүлэх
АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ
Хураангуй
Мэдээлэл технологи даяарчлалын энэ зуунд амьдрах иргэдэд боловсролыг мэдээлэл дамжуулах биш ,суралцагч өөрөө мэдээлэл олж авах ,мэдлэгийг бүтээх,баяжуулах,хэрэглэх,амьдрах ухаанд суралцах үе ирээд байна.Үүнтэй холбоотойгоор сургалтын технологийг шинэчилсээр ирсэн.сургалтын үйл явц,чанар, сургалтын орчин бүрдүүлэх,сурагчдын сурах сонирхол,хүсэл эрмэлзэл,ямар түвшинд байгааг мэдэх,цаашид яаж ажиллах,арга барилаа хэрхэн өөрчлөх талаар судалж билээ.
Tuesday, November 15, 2016
Төлөвлөгөөг чинь царайлаг болгох бичгийн хэрэгслүүд
Хийх ажлын жагсаалт, төлөвлөгөө байнга гаргадаг ч түүнийгээ харахад нэг л баясал төрөхгүй, гоё зүйл хийж байгаа гэсэн мэдрэмж мэдрэгдэхгүй байгаа бол энэ нийтлэл чамд гарцаагүй тусална. Бүсгүйчүүд бид аливааг хийхэд дээрх хоёр мэдрэмж байхгүй бол амархан уйдчихдаг, тийм л гоё ганган зүйлст дуртай улс шүү дээ. Харин чи энэ нийтлэлээс нэг тийм хөөрхөн жижигхэн хэрнээ “to-do list” –ийг чинь улам царайлаг, бүр нэг хиймэр сэтгэгдэл төрүүлэхүйц болгох бичгийн хэрэгслийг хаанаас, ямар үнээр авч болохыг мэдэж аваарай.
Бичгийн хэрэгсэл худалдаалдаг хэд хэдэн дэлгүүрээр хэссэн ч Growingo-д л хайгаад байсан юмс маань цөм бас хамгийн гоёороо байсан учраас тэдэнтэй бид хамтарсан юм. Та нарт ч бас гарцаагүй таалагдана аа.
Жич: Зураг бүрийн тайлбар дээр үнэ болоод бусад мэдээллийг нь бичсэн байгаа шүү.
Төлөвлөхөд урамтай тэмдэглэлийн дэвтрүүд

Аз жаргалд “донт”
Хорвоо дээр янз бүрийн дон бий. Тамхи, архи хэрэглэх, компьютерийн тоглоом тоглох, турах, дэлгүүр хэсэх гээд л. Үргэлж муу утгаараа хэрэглэгддэг болохоор, “дон” гэдэг үгнээс хүн бүхэн зэвүүцэж, хүн бүр эмээдэг. Гэхдээ “дон” гэдэг нэг ёсондоо зуршилын хүнд хэлбэр л гэсэн үг аж.
“Дон” болгон яагаад бий болдог вэ гэвэл, хүмүүс нэг зүйлээс ямар нэг сайхан мэдрэмж авахаараа, тэр мэдрэмжээ ахин дахин мэдрэхийн тулд түүнийгээ байн байн хийсээр байгаад донтдог. Эмэгтэйчүүд ганцаардсан мэдрэмжээ дэлгүүрээс ямар нэг зүйл худалдаж авах мэдрэмжээр нөхөж сурсаар байгаад “shopaholic” болдог бол, өөртөө итгэлгүй байх мэдрэмжээ жингээ хасч чадсанаа хараад авдаг мэдрэмжээр сольж сураад “анорексия” болдог. Ер нь л ямар ч дон, дутагдалаас, дутагдлаа нөхөх гэсэн хүслээс үүддэг гэсэн үг. Өөртөө шинэ зуршлыг бий болгох нь хүмүүсийн хувьд авч чадахгүй байгаа мэдрэмжээ гүйцээх гарц юм шиг санагддаг болохоор л тэр.
Subscribe to:
Posts (Atom)