Monday, November 21, 2016

Унших чадварыг хөгжүүлэх

АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

Хураангуй
Мэдээлэл технологи даяарчлалын энэ зуунд амьдрах иргэдэд боловсролыг мэдээлэл дамжуулах биш ,суралцагч өөрөө мэдээлэл олж авах ,мэдлэгийг бүтээх,баяжуулах,хэрэглэх,амьдрах ухаанд суралцах үе ирээд байна.Үүнтэй холбоотойгоор сургалтын технологийг шинэчилсээр ирсэн.сургалтын үйл явц,чанар, сургалтын орчин бүрдүүлэх,сурагчдын сурах сонирхол,хүсэл эрмэлзэл,ямар түвшинд байгааг мэдэх,цаашид яаж ажиллах,арга барилаа хэрхэн өөрчлөх талаар судалж билээ.


Түлхүүр үг
Сурах идэвх сонирхол,унших чадвар,суралцагч,цогц чадамж,

Удиртгал
Нийгмийн хөгжил дэвшил,мэдээллийн технологийн эрин зуун нь гадаад хэлийг сурах зайлшгүй шаардлагыг бий болгосон .Дэлхий нийтийн хэрэгцээ,хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь оюутан сурагчид төдийгүй,ард олон,иргэдийн хэл сурах хүсэл сонирхол өссөөр байна.Үүнтэй холбоотойгоор хэлийг яавал?,яаж?,хурдан сурах вэ? гэсэн асуудал гарч ирнэ.Аливаа хэлийг сурахын тулд хэлэхүйн үндсэн 4 чадвар буюу унших,бичих,сонсох,ярих зэргийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.Энэ тухай гадаад хэлний стандартад заасан байдаг.Энэ ярих,бичих,сонсох,унших 4 айн цогц чадамжуудыг төлөвшүүлэхэд сурагчдын тухайн хичээлд хандах хандлагыг багш судлах явдал юм.Өмнөх судалгааны ажилдаа англи хэлний хичээлд хэр сонирхолтой вэ? гэдгийг судалж байсан.Энэ судалгаагаар олон сурагчид англи хэлний хичээлд маш сонирхолтой гэсэн асуулгад хариулт өгч байсан бол одоо эдгээр сурагчдын сурах идэвхийг хэрхэн өрнүүлэх вэ? яаж сэдэл төрүүлэх вэ? хэлний чадварыг нь яаж хөгжүүлэх вэ? гэдэг тал дээр эргэцүүлэл хийлээ.Сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сайжруулахын тулд тэдний хэлний чадварыг хөгжүүлэх явдал юм. Бид эх хэлээрээ ярьж, хоорондоо ойлголцож чаддагтай адил гадаад хэлний үг,өгүүлбэр,эхийг ойлгож унших явдал маш чухал юм.Аливаа хэлний унших чадварыг хөгжүүлэхийн тулд эхлээд тухайн үйл ажиллагааг хэрхэн үздэгийг хандлага илрүүлэх оношлогооны судалгаа-аар тандаж үзлээ.Судалгаанд 6абв бүлгийн 84 сурагч хамрагдсан

.Судалгаа
1. Би гэртээ байхдаа ном унших дуртай.
2. Хичээл дээрээ унших дасгал хийвэл таалагддаг.
3. Би сургуулийн номын санд ямар,ямар ном,сэтгүүл байгааг сайтар мэднэ.
4. Би хичээл дээр ангийнхныхаа өмнө чангаар унших дуртай.
5. Ангидаа бяцхан номын сантай болохыг би дэмжиж түүнийг байгуулахад нь идэвхтэй оролцоно.
Энэ тандалтын судалгаанаас харахад хичээл дээрээ унших дасгал хийвэл таалагддаг,би хичээл дээр ангийнхныхаа өмнө чангаар унших дуртай,ангидаа бяцхан номын сантай болохыг би дэмжиж түүнийг байгуулахад нь идэвхтэй оролцоно гэсэн асуулгад олон сурагч хариулт өгсөн байлаа.Үүнээс үзэхэд сурагчид англи хэлний хичээлд дуртай сонирхолтой гэдэг нь батлагдаж байна.Англи хэлний хичээлд сонирхолтой бол тэдний хэлний чадварыг хөгжүүлэхэд юуг анхаарах вэ?.Аливаа хэлний чадварыг хөгжүүлэхэд суралцагсдын идэвх сонирхлыг өрнүүлэх,сэдэл төрүүлэх нь чухал байдаг./Доктор Анжела Хоортон/.Хоортон багшийн хэлснээр идэвх сонирхлыг өрнүүлэх,сэдэл төрүүлэх нь чухал байдаг ба унших чадварыг хөгжүүлэхэд сэдэлжүүлэх дасгал,даалгавар үйл ажиллагаа зохион байгуулж болохыг өөрийн сургалт,судалгаандаа ашиглалаа.
1. Суралцагсдын сонирхлыг татахуйц ном зохиолыг сонгож уншуулах,хэлэлцэх
2. Ханын сонин хийх
3. Уншсан зохиолоор/баатруудаар үзэсгэлэн гаргах/
4. Зохиол / Зохиолын хэсгээр жүжигчилсэн тоглолт хийх/.
5. Домог үлгэр ашиглах
6. Зохиолын баатруудын баг хийж багт наадам зохион байгуулах зэрэг дасгал,даалгавруудыг сүүлийн 2 сарын турш дэс дараатайгаар 6абв бүлгийн 84 сурагчийн дунд явууллаа.
1.Суралцагчдын сонирхлыг татахуйц ном,зохиолыг сонгож уншуулах ажлыг эхний 14 хоногийн турш судалсан.Энэ судалгааг явуулахдаа сургуулийнхаа англи хэлний кабинетад номын сан ажиллуулах сурагчдыг өөрсдөөр нь ном зохиолыг сонгуулан уншуулсан.Elephant and mouse,Four friendly animals,The girl red hat,Wolt and seven goat зэрэг номуудыг сонгож уншсан.Номын сангаар ном уншиж дууссаны дараа дараагийн хичээлд сурагч бүр өөрийн уншсан номын тухай ангийнхандаа ярьж өгдөг.Өөр нэг сурагч мөн л бусдын уншаагүй номын талаар бусдадаа мэдээлэх замаар харилцан ярилцсан.Ингээд бүх сурагч 4-5 номын тухай сонссон ,ярьсан, уншсан.Үүний дараа ижил ном уншсан нэг ангийн 6-7 сурагчийг нэг баг болгон дараагийн даалгавар болох Ханын сонин хийхажиллагаанд ажиглалт судалгаа хийсэн. Ханын сонинг багуудын хүүхэд бүр өөрийн уншсан номны тухай өөрт оногдсонцаасан дээр бичнэ.Уншсан зохиолын баатруудаар үзэсгэлэн гаргах даалгаврыг хийж гүйцэтгэхдээ сурагч бүр өөрийн гарын доорх материал / цавуу, өнгийн цаас, даавуу,зүү/ ашиглан уншсан зохиолын баатруудыг дүрсэлж үзүүлнэ. Эдгээр дасгал даалгавруудыг хийж гүйцэтгэсний дараа нийт 6-р
ангийн 3 бүлгийн дунд уншсан ном зохиолынхоо хүрээнд дүрийн тоглолтыг зохион байгуулав.

Судалгааны үр дүн
Эдгээр дэс дараалсан дасгал даалгаврыг 4,5 сард сурагчдын дунд англи хэлний хичээлээр зохион байгуулсан.Судалгааны явцад сурагчдын идэвх сонирхлыг өрнүүлэх сэдэл төрүүлэх дасгалыг сонгож сургалтандаа ашигласнаар хүүхдийн уншсан номынхоо тухай,уншиж буй зүйлээ ойлгож унших чадварыг хөгжүүлж болох боломжтойг олж харлаа.

Судалгаанаас харахад англи хэлний хичээлээр үг, өгүүлбэр, эхийн тухай өөрийн ангийн үзсэн сэдвийн хүрээнд эхийг уншиж ойлгох чадвар-30%,юун тухай өгүүлж буйг олж харах чадвар нь-25%,өгүүлж буй зүйл нь яах тухай өгүүлж буйг олж харах чадвар нь -20%,өөрийнхөө ойлголт төсөөллийг илэрхийлэх чадвар-25%-тай байна.
Сэдвийн хязгаарлагдмал байдал
Энэ судалгаанд 6-р ангийн 3 бүлгийн 84 сурагчийг хамруулсан.Өөрийн заадаг хичээлээр бүх сурагчийг хамарч чадаагүй .Судлах зүйлийн хамрах хүрээих,хугацаа их авсан болохоор өөрийн ордог ангийн бүх сурагчийг хамарч чадаагүй цаашид судалгааг үргэлжлүүлэх боломжтой.

No comments:

Post a Comment