Хийх ажлын жагсаалт, төлөвлөгөө байнга гаргадаг ч түүнийгээ харахад нэг л баясал төрөхгүй, гоё зүйл хийж байгаа гэсэн мэдрэмж мэдрэгдэхгүй байгаа бол энэ нийтлэл чамд гарцаагүй тусална. Бүсгүйчүүд бид аливааг хийхэд дээрх хоёр мэдрэмж байхгүй бол амархан уйдчихдаг, тийм л гоё ганган зүйлст дуртай улс шүү дээ. Харин чи энэ нийтлэлээс нэг тийм хөөрхөн жижигхэн хэрнээ “to-do list” –ийг чинь улам царайлаг, бүр нэг хиймэр сэтгэгдэл төрүүлэхүйц болгох бичгийн хэрэгслийг хаанаас, ямар үнээр авч болохыг мэдэж аваарай.
Бичгийн хэрэгсэл худалдаалдаг хэд хэдэн дэлгүүрээр хэссэн ч Growingo-д л хайгаад байсан юмс маань цөм бас хамгийн гоёороо байсан учраас тэдэнтэй бид хамтарсан юм. Та нарт ч бас гарцаагүй таалагдана аа.
Яг одоо чамд өдрийнхөө ажлыг төлөвлөж, түүнийгээ дээрхүүд шиг гоё хэрэгслүүд ашиглаж чиммээр санагдаж байгаа байх. Юуны өмнө Гоолингоос энэ сард зарласан“Өдөрт 6-г амжуул 30 хоногийн чэллэнж”-д нэгдээрэй. Өдөр бүр 6 ажлыг л төлөвлөж түүнийгээ бүрэн дуусгадаг чэллэнж болохоор 30 хоногийн дараа чи өдөр бүр төлөвлөгөө гаргадаг дадалтай болж чадна. Удирдамж нь энэ байна.
No comments:
Post a Comment